монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Монгол Улс дахь БНЧУ-ын Элчин сайдын яам
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд байгаль орчны сайдтай уулзав

2018 оны 1 сарын 22-ны өдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский байгаль орчны сайд Намсрайн Цэрэнбаттай уулзав. 

Уулзалтын гол сэдэв нь байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа чех-монголын хамтарсан төсөлд чиглэгдэж байв.  Прага хотын амьтны хүрээлэнгийн олон жилийн турш Монгол улсад явуулж байгаа үйл ажиллагааг чехийн Засгийн газар болон олон нийт маш өндрөөр үнэлж байдаг бөгөөд тус үйл ажиллагаа нь чех-монголын харилцааны хамгийн сайн харагдаж байгаа жишээ юм хэмээн элчин сайд тодотгон дурьдав. Үүнтэй холбоотойгоор Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсын байгаль орчны яам хооронд хийхээр тохирсон хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг хүээлгэн өгч чехийн тал тус Санамж бичигт (жишээлбэл монголын төрийн өндөр түвшний БНЧУ-д хийх аль нэгэн айлчлалын үеэр)  гарын үсэг зурахад бэлэн байгаа болохыг бататган мэдэгдлээ.

Цэрэнбат сайд Монгол улсад ойн салбар болон хөрсний бохирдлыг арилгах ноу-хау технологи нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжиж чехийн хөгжлийн хамтын ажиллагааны 2 төсөл 2018 онд үргэлжлэх болсныг үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн түүнчлэн гидрогеологийн судалгаатай холбоотой төслүүд маш чухал бөгөөд монголын тал чехийн геологчид, усны аж ахуйн чиглэлийн компаниудын ажлыг өндрөөр үнэлдэг болохоо илэрхийлэв.

Төгсгөлд нь ноён элчин сайд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах чиглэлээр чехийн 2 төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дурьдахын зэрэгцээ чех монголын Засгийн газар хоорондын комиссийн 7-р хуралдааны бэлтгэл ажил хийгдэж байгаа болон бохир ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж нийлүүлэх, нийслэлийн ундны усны эх үүсвэрийг сайжруулах, орон сууцны барилга барих, цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэх зэрэгт чехийн хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа талаар ярьсан юм.