монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд Гадаад харилцааны сайдтай уулзлаа

2017 оны 11-р сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсал суугаа Элчин сайд Ийржи Бродский шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай хоёр талын уулзалт хийлээ.  

Уулзалтын гол сэдэв нь хоёр талын  худалдааны харилцаа болон Монголын эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хөгжил (нисэх болон төмөр зам), уул уурхай болон усны аж ахуйн салбарт чех компаниудад хамтын ажиллагааны боломжууд байгаа эсэх талаар байлаа. Элчин сайд өнгөрсөн жилүүдэд БНЧУ Монгол Улсад ойн аж ахуй, геологийн салбарт, хөрс,  газрын гүний мөн гадаргуугийн усны бохирдол, түүнийг хэрхэн цэвэрлэх  чиглэлүүдээр хэрэгжүүлсэн хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг цааш нь арилжааны шугамаар үргэлжлүүлэх талаар онцолж дурьдсан юм. Элчин сайд цаашид B2B, орон нутгийн жижиг төсөл, Aid for trade болон Прагийн амьтны хүрээлэнгийн Тахийг сэргээн нутагшуулах төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар хэллээ.         

Цогтбаатар сайд эдгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг үнэлж чех, монголын элчин сайд нар чехийн хөрөнгө оруулалтын их урсгалыг Монгол Улс руу, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлд чиглүүлэх  тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ. Монгол Улс нь чөлөөт худалдааны хэлэлцээрүүд хийсний ачаар бусад Азийн орнуудын чухал зах зээлд нэвтрэх үүд хаалга нь болж байгааг дурьдсан юм. 

Төгсгөлд нь Элчин сайд виз мэдүүлэх бүртгэлийн Визапойнт системийг Монгол Улс болон нийт 37 оронд цуцалж байгаа талаар мэдээллээ. Тэрээр БНЧУ-ын ЭСЯ МУ-ын ГХЯ-ны Консулын газартай хамтран 11-р сарын сүүлээр хэвлэлийн бага хурал зарлаж виз мэдүүлэгчдэд бүртгэлийн шинэ журмын талаар мэдээлэл хүргэх болно хэмээн мэдэгдэв.