монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Нутаг буцаж буй Элчин сайд Монгол Улсын ерөнхийлөгчид бараалхав

2017 оны 7-р сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гроллова бүрэн эрхээ өндөрлүүлж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгатай протоколын дагуу уулзлаа.

Шинэ сайд есдүгээр сард ирэхээр товлогдож байгаа юм.

Уг завшааныг ашиглан чех-монголын эдийн засгийн хамтын ажиллагааны дуусаагүй, хэрэгжиж буй зарим нэг дотоодын хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашгийг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой төслүүдийн талаар товч богино яриа өрнүүлсэн юм. Ерөнхийлөгч мөн чехийн урт хугацааны үйл ажиллагаа болох Пржэвалский тахь адууг монголын байгальд сэргээн нутагшуулах төслийн талаар дурьдан сайшаасан юм. Элчин сайд хөгжлийн төслүүдтэй холбоотой дараагийн арилжааны хамтын ажиллагааны талаар тодотгохын зэрэгцээ чех болон монголын түнш компаниуд чех банкны системчлэлийн адил жишээлбэл БНЧУ гишүүн болох олон улсын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын банкиудаас бусад боломжит санхүүжилтын хэлбэрүүдийг хамтран эрэл хийхийг дурьдлаа.

Тус уулзалтанд ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх, гадаад харилцааны сайд асан Л. Пүрэвсүрэн, МУ-ын ГХЯ-ны дэд сайд хатагтай Б. Батцэцэг, Европын газрын захирал ноён М. Цэнгэг болон референт Ууганбаяр нар тус тус оролцсон бөгөөд таван жил элчин сайдаар байх хугацаанд түүнд үзүүлсэн бүх дэмжлэг болон хамтын ажилуудад нь талархал илэрхийлэн салах ёс хийлээ.         

 

Galleries


Protokolární rozloučení s prezidentem Mongolska