Худалдаа ба Академийн Хамтын Ажиллагааг гүнзгийрүүлэх нь Сенатын Дэд дарга Сейтлова болон бүс нутгийн хөгжлийн байнгын хорооны гишүүдийн Монгол Улсад хийсэн айлчлалын гол агуулга байлаа.
22.10.2025 / 03:24 | Aktualizováno: 29.10.2025 / 08:24
2025 оны 10-р сарын 20, Улаанбаатар хот– Сенатын дэд дарга Ийтка Сейтлова бүс нутгийн хөгжил. олон нийтийн захиргаа, байгаль орчин хариуцсан байнгын хорооны дарга Збынек Линхарт тэргүүтэй төлөөлөгчдийн хамтаар 2025 оны 10-р сарын 11-19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Айлчлалын зорилго нь худалдаа, боловсрол, байгаль орчин болон инновацийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал байв.
Төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа урьсан бөгөөд Чехийн Эдийн засгийн танхимын гишүүн бизнес эрхлэгчид ч энэхүү айлчлалд багтаж, сенаторуудтай хамт Чех-Монголын бизнес эрхлэгчдийн форумд оролцсон юм.
"Монгол бол байгалийн нөөцөөр баялаг өргөн уудам газар нутагтай орон. Бидний уулзсан хүмүүс манай хоёр орны харилцаа урт хугацааны турш үргэлжилж байгаатай холбоотойгоор маш эерэгээр харж байлаа. Энэ жил бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааныхаа түүхтэй уялдуулан түүнийг аль болох өргөн хүрээнд үргэлжлүүлэхийг хүсч байна. Монгол Улс нь Зүүн Азийн амжилттай хөгжиж буй улс бөгөөд манай хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд ихээхэн өссөн байна. Хэдийгээр манай хоёр орны хоорондын газарзүйн зай их ч гэсэн монголчууд Чехийг итгэлтэй түнш бөгөөд "гурав дахь хөршөө" гэж үздэгээ илэрхийлсэн." хэмээн Сенатын дэд дарга Ийтка Сейтлова айлчлалынхаа талаар хэллээ.
Хатагтай Сейтловагаас гадна төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүс нутгийн хөгжил, олон нийтийн захиргаа, Байгаль орчин хариуцсан байнгын хорооны дарга Збынек Линхарт, тус хорооны гишүүд болох сенатор Эва Райхманова, Яармила Смотлаховаь Йозеф Базала нар багтсан байв. Төлөөлөгчдийг саяхан ажлаа хүлээлгэн өгсөн Их хурлын даргыг түр орлож байгаа Их хурлын дэдэ дарга Хүрэлбаатарын Булгантуяа хүндэтгэн хүлээн авсан юм.
Төлөөлөгчид мөн олон яамдын төлөөлөгчидтэй уулзаж, орон сууц, хот төлөвлөлт болон боловсролын асуудлуудаар эдийн засаг, орон нутгийн хөгжил, байгаль орчны асуудал хариуцсан гурван их хурлын байнгын хороодын дарга нартай уулзсан. Түүнчлэн парламент дахь Монгол-Чехийн найрамдлын бүлгийн дарга Жадамбаагийн Бат-Эрдэнэ тэднийг хүлээн авч уулзсан байна.
Тус төлөөлөгчид хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг холбоход чиглэсэн Чех-Монголын Бизнес эрхлэгчдийн форумын нээлтийг албан ёсоор хийсэн. Сенаторууд Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой түүхий эд боловсруулах арьс ширний үйлдвэрт Чехийн бохир ус цэвэршүүлэх шинэ технологийг нэвтрүүлж буй арга хэмжээний нээлтэнд оролцсон. Энэхүү технологийг Чехийн мэргэжлийн компани ханган нийлүүлж байгаа бөгөөд энэ нь 1960-аад онд Чехословакийн засгийн газар Улаанбаатар хотод байгуулсан арьс шир боловсруулах үйлдвэртэй хамтран ажилласан түүхэн хамтын ажиллагаан дээр суурилсан юм. Мөн тэдний зочилсон гутлын үйлдвэр нь өнөөдөр Монголын хамгийн том гутлын үйлдвэрлэгч юм. Төлөөлөгчдөд гутлын чиглэлээр Чех Улсад боловсрол эзэмшсэн чехийн гутлын үйлдвэрлэлийн уламжлалыг цааш нь авч яваа хэд хэдэн тус үйлдвэрийн ажилтнуудтай мөн уулзаж ярилцах боломж олдсон билээ.
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Монголын их сургуулиудын төлөөлөгчидтэй уулзаж, боловсрол, оюутны солилцоо болон академийн хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэн бөгөөд мөн чех хэл дээр суралцаж байгаа 15 гаруй оюутантай уулзжээ. Эдгээр оюутнууд Чех улсад мэдээллийн технологи, цөмийн физик, уул уурхайн чиглэлээр суралцах сонирхолтой байна. Чех улсад нийт 30000 гаруй монголчууд сурч боловсорч, ажиллаж ирсэн байдаг. Оюутны солилцоо болон чехэд сурч боловсорсон хүмүүс Монголд хамтран хэрэгжүүлж буй төслүүдэд болон харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Монголд хийсэн уулзалтууд нь байгаль орчны хамтын ажиллагаа, ялангуяа тоо толгой нь цөөрч хэдхэн арваар тоологдох болсон хавтгай, мазаалай баавгай зэрэг аюулд орж буй амьтдыг хамгаалах асуудлаар өрнөсөн юм. Мөн Монголын тал Чехийн тахийг эргүүлэн нутагшуулж буй урт хугацааны төслийг өндрөөр үнэлж байв.
Цаашдын шинжлэх ухааны хамтын ажиллагаа нь цаг уурын өөрчлөлт, мөнх цэвдгийн хамгаалалт, тогтвортой мал аж ахуй зэрэг Монголд чухал ач холбогдолтой салбаруудад үргэлжлэх болно.