монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Bloomberg Mongolia
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсын Гадаад харилцааны шинэ сайдад баяр хүргэв

10-р сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Любомир Заораалек шинээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон ноён Дамдины Цогтбаатарт баяр хүргэн мэндчилгээ илгээлээ.

Эрхэмсэг ноён танаа,

Танд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж  байгааг минь хүлээн авна уу.

БНЧУ, Монгол Улсын хооронд олон жилийн уламжлалт маш сайн идэвхтэй харилцаатай  байдгийг баяртайгаар илэрхийлж байна. Хамтын ажиллагаа маань бүх түвшинд эрчимтэй хөгжиж байна.  Чехийн экспертүүд дэд бүтэц, гидрогеологи, ой, хүнсний салбарт олон хамтын төслүүдэд оролцон ажиллаж байгаа билээ.   

Газарзүйн алслагдсан байршилтай хэдий ч цаашдаа манай хоёр орны хамтын ажиллагаа улам амжилттай гүнзгийрэн хөгжинө гэдэгт би бат итгэлтэй байна.

Таны хариуцлагатай ажилд тань өндөр амжилт хүсье!

 

 

                                                                                                                             Любомир Заораалек

                                                                                                                      БНЧУ-ын Гадаад хэргийн сайд

 

Эрхэмсэг  ноён

Дамдины Цогтбаатар

Гадаад харилцааны сайд

Улаанбаатар хот