Нийгмийн хэргийн яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав
05.11.2014 / 03:47 | Aktualizováno: 26.03.2021 / 07:30
МУ болон БНЧУ-ын нийгмийн хэргийн яамдын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд 2014 он дуусахаас өмнө тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө бэлэн болох юм.
МУ-ын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Отгонжаргал БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хэргийн яамны 1-р орлогч сайд Петр Шимерка нар МУ-ын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт 2014 оны 11-р сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаа БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хэргийн яамны байранд болсон бөгөөд тус арга хэмжээнд Монгол улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам оролцсон юм. Гэрээний бичиг баримтыг бэлтгэх техникийн зохион байгуулалтын ажилд Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын ЭСЯ идэвхтэй оролцсон бөгөөд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.