монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MPSV MNG
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол, Чех иргэдийн тэтгэврийн асуудал шийдэгдлээ

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ян Витопил, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан нар Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцоонд 2023 оны нэгдүгээр сарын 24-ний Даваа гарагт гарын үсэг зурлаа.
 

“БНЧУ-д ажиллаж байгаа монголчуудыг бид хүндэлдэг бөгөөд цаашдаа ч бид тэдний хувьд сонирхол татахуйц, очихыг эрмэлздэг улс хэвээр үлдэхийг хүсч байна. Энэхүү тохиролцоонд гарын үсэг зурснаар тун удахгүй БНЧУ-д ажиллаж байсан монголчууд, түүнчлэн Монгол улсад ажиллаж байсан чех иргэд тэтгэврээ тогтоолгох боломжтой болно гэсэн үг юм.  Хоёр улсад ажилласан жилийг нэгтгэн тооцно.

Энэхүү тохиролцоонд гарын үсэг зурснаар хүн бүр харилцан нөгөө улсад хөдөлмөр эрхлэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээндээ харгалзах тэтгэврээ тогтоолгох нийгмийн баталгаа нь хангагдах юм. Энэ нь Монгол Улсад ажиллаж байгаа Чехийн иргэдэд ч хамаатай, ялангуяа Чех улсад даатгалын шимтгэлийг давхар төлөхгүй байсан ч чехийн тэтгэврийг тооцохдоо тус хугацааг харгалзан үзнэ" хэмээн  Чехийн Элчин сайд тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар БНЧУ-д Монгол Улсын 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд өөр олон арван мянган хүн  ажиллаж, сурч, амьдарч байсан. Ийнхүү Чех улс нь Өмнөд Солонгос, АНУ-ын араас хамгийн олон монголчуудтай дэлхийн гурав дахь улс болж байгаа юм. Одоо Чех улсад 1200 гаруй монгол оюутан, сурагч суралцаж байна.