монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Вацлав Клаусын “Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан” ном монгол хэлээр хэвлэгдлээ

Улаанбаатар хотноо 2019 оны долоодугаар сард Нэпко хэвлэлийн газар Вацлав Клаусын “Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан” номыг монгол хэлээр хэвлэн гаргасан билээ. Энэхүү ном нь Төв болон Зүүн Европт коммунизм нуран унасны 30 жилийн ойд зориулан Алтан Тариа компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр нийтлэгдсэн бөгөөд анхны гадаад хэвлэл нь болж байгаа юм.

Эх гарчиг: Chtěli jsme víc než supermarkety (Фрагмент хэвлэлийн газар, Праг хот 2014 он)

Зохиогч: Вацлав Клаус

Орчуулагч: Жамбалдорж Сайханзаяа

Хэл: Монгол

Хэвлэл: Нэпко Паблишинг, Улаанбаатар хот

Хэвлэгдсэн он: 2019

Формат: 73 хуудас

ISBN: 978-9919-500-05-4

Номыг номын дэлгүүрүүдээс, Непко хэвлэлийн газраас худалдаж авах, эсвэл эндээс захиалж авах боломжтой.

 

Элчин сайдын Өмнөх үг

Энэ жил Төмөр хөшиг нурсны  30 жилийн ой тохиож байгаа нь тухайн үеийн хүлээлтийн тусгал болон өнөөдрийн бодит байдлын ололт, дутагдлыг харах боломжийг олгож байгаа юм.  Чех улсын хувьд энэ бол ардчилсан төрийн хамгийн урт, эдийн засгийн хамгийн амжилттай үе юм. Хэдэн арван жилийн коммунизм нь Европын зүрхэнд орших энэ улсыг Монгол Улстай ойртуулж өгсөн билээ.  1989 оны арваннэгдүгээр сард Прага хотод болсон үйл явдлууд Улаанбаатар хотод 1990 оны 3 сард болсон үйл явдлуудын хувьд тодорхой нөлөө үзүүлсэн бөгөөд өнгөрсөн гучин жилийн хөгжил дэвшилд ч  адил төстэй зүйлүүд байсан юм.

Монголын уншигч нарын гар дээр Чех болон Европын улс төрийн нэр хүндтэй хүн болох  Вацлав Клаусын ном  очиж байгаа билээ.  Түүний нэр, улс төрийн карьер нь БНЧУ-ын  11-р сарын хувьсгалын дараах үетэй салшгүй холбоотой байдаг бөгөөд түүнтэй холбоогүй улс төр, эдийн засаг, нийгмийн сэдвийг олоход хэцүү байдаг.

Тэрбээр Прага дахь Эдийн засгийн дээд сургуульд гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр суралцан  төгсөж улмаар  Чехословакийн Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар  орж ажилласан. 1970 онд тухайн үеийн цэвэрлэгээний /Чехийн сэхээтнүүдийн хэлмэгдэлт/ үеэр  Шинжлэх ухааны академиас хөөгдсөн. Тэрээр цаашид  зах зээлийн эдийн засаг хэрхэн явагддаг чиглэлээр судалж сүүлийн үеийн чехийн улс төрийн болон эдийн засгийн бүлэг хүмүүсийг тойрон хүрээлүүлсэн эдийн засгийн семинаруудыг зохион байгуулдаг болсон билээ.

1989 оны 11-р сараас хойш Вацлав Клаус сангийн сайд болж, улсаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд хамгийн хүчтэй төлөөлөл байв. Эдийн засгийн тогтолцооны нэгдмэл байдал, гуравдахь арга зам, эсвэл "хүний ​​царайтай социализм" -ыг дэмжигчдийг бодвол бидний зорилго капитализмд эргэж очих ёстой гэдгийг нээлттэй хэлдэг байлаа. Тиймээс ч тэрээр олон нийтийн дэмжлэгийг авч чадсан. Түүний хөтөлбөр нь эдийн засгийг либеральчилж, хувьчлалыг олон нийтэд хүртээх явдал байлаа.

Үүний зэрэгцээ тэрээр Чехословакийн улс төрийн намуудын тогтолцоог бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэрбээр Иргэний ардчилсан намыг байгуулж, 10 гаруй жил даргалж байв. Сонгуулийн үр дүн Чех, Словакуудын хамтын улс задрахыг урьдчилан харуулсан бөгөөд хоёр орны хуваагдал Вацлав Клаусын ачаар тайван бөгөөд зохион байгуулалттайгаар явагдсан.  Үүний үр дүнд өнөөгийн хоёр орны хооронд маш нягт харилцаа бий болсон. Чехословак хэмээх улс төр, мөнгөний холбооноос Словакуудын гарсан хэлэлцээр Их Британитай хийсэн Brexit хэмээх Европын Холбооны хэлэлцээрт үлгэр жишээ болж чадаагүй нь харамсалтай байдаг.

Вацлав Клаус бие даасан Чех улсын анхны ерөнхий сайд болжээ. 1998 онд тэрбээр Их хурлын  танхимын даргаар томилогдсон. Тэрээр 2003 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, таван жилийн дараа өөрийн бүрэн эрхээ дахин хамгаалсан юм. Би бараг арван жилийн турш Улсынхаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт түүний хамгийн ойр хамтран ажиллагсдын дотор багтаж ирсэн бөгөөд түүний амжилтын цаана зөвхөн хайр халамж, мэдлэг, туршлага биш мөн түүний ажилсаг байдал, өөрчлөгдөөгүй хүчирхэг үзэл бодол нь байсан гэдгийг би таньж мэдсэн билээ. Вацлав Клаусын өөрийнхөө эсрэг хувийн дайралт хийж байдаг өрсөлдөгчдөөсөө ялгаа тал нь өөрийнхөө хувиршгүй аргументийг  хатуу үзэл санааны луужин дээр суурилан баримталдаг явдал юм.

Тэр аргумент нь Чикагогийн болон Австрийн эдийн засгийн сургуулийн сэтгэлгээ (ялангуяа Хаек, Мизес) юм. Мөн эрх чөлөөтэй нийгэм юм. Түүнчлэн хамтач ёсны эсрэг хувь хүний ​​үзэл санаа юм. Элитүүдийн өдөөсөн нийгмийн эсрэг аяндаа үүсэх нийгмийн хувьсал өөрчлөлт. Тэдгээр  нь улсаас тогтоосон, татаас өгсөн эсвэл гажуудсан үнэ биш харин зах зээлийн үнэ байх юм. Гадаад бодлогын хувьд эдгээр нь өөрийн асуудлуудыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг бие даасан улсууд юм. Энэ нь гадаадынханд таалагдахыг хичээх биш харин жинхэнэ ашиг сонирхолд суурилсан өөртөө итгэлтэй бодлого юм. Вацлав Клаус хөршүүдтэйгээ харилцах харилцааг хамгийн чухал гэж үздэг. Монголын хөрш зэргэлдээ орнууд болох Орос, Хятад орнуудын хувьд Оросуудын зүүний орнууд руу үзүүлж буй шахалт болон  шинэ хүйтэн дайны үр дагавраас сэргийлэхийг анхааруулж байдаг. Тэрээр үргэлж утга учиртайгаар Хятадтай харилцахын төлөө байсан.

БНЧУ-ын Европын холбооны гишүүнчлэлийн асуудал ч гадаад бодлоготой нь холбоотой. Хэдийгээр алс хол ч гэсэн энэ сэдэв  нь монголчуудад  эрх чөлөөгөө сулруулж, эрх мэдлийг улс төрийн дээд түвшинд шилжүүлэх замаар тусгаар тогтнолыг мушгин гуйвуулж буй мухардалд оруулдаг үзэл санааг чех, монголчууд коммунизмын туршлагаас олж харах хурц үзэлтэй болгоход нөлөөлсөн байна.  Бишрэн шүтэх ажиллагаа, хий хоосон уриа лоозон болон  Европын холбооноос “жижиг” хэмээн тооцогддог улсуудын саналыг сулруулж төвөөс шийдвэр гаргаж, удирдах оролдлогууд хийж буй дээр түүнчлэн ноён Жункерын Европын комиссоос цагаачдын квотыг улсуудад хуваарилах санал гаргаж, хэнийг өөрийн нутаг дэвсгэрт суулгахыг зааж өгөх зэрэг зүйлүүд дээр эмзэглэх эрх бидэнд бий.  Коммунизмын үед амьдралынхаа хэсэг хугацааг өнгөрүүлсэн бидний хувьд дээрх зүйлүүд дээр илүү эмзэглэх нь зүйн хэрэг хэмээн нэмж хэлэх нь зохистой байх.  1989 оноос хойш төрж өссөн залуу үеийнхний хувьд эдгээрийг хурцаар харах асуудал байхгүй.

Вацлав Клаус энэхүү номондоо өнгөрсөн гучин жилийн хугацаанд өнөөдрийн бодит байдлыг тухайн үеийн төсөөллөөс  хэрхэн ялгагдаж байгааг дүгнэж бичсэн байна. Ямар ч өөрчлөлт байсан түүний нэр бусдаас илүүтэйгээр холбогдож байдаг бөгөөд өнөөгийн бодит байдал нь тэр үеийн хүлээлтээс ихээхэн ялгаатай юм. Эрх чөлөө нэмэгдэж байна уу? эсвэл хасагдааад байна уу?  Бид дахиад л ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох, алийг нь ашиглаж болох зэргийг  хязгаарласан төвөөсөө удирдагдах, зохицуулагдах байдлыг мэдэрч байна.  “Өнөөдрийн баатар"-аар  Баасан гариг ​​бүрт хичээлд явахгүйгээр сурсан шүлгүүдээрээ дамжуулан  дэлхий даяар аялж уйлж байгаагаар жүжиглэн дуу хоолойгоо хүргэхээр шийдвэр гаргасан арван зургаан настай швед охин тодорч байгаа билээ.

Вацлав Клаусын адил улс төрчид харагдахгүй байна. Улс төрд маркетинг, хэв маяг нь агуулгаасаа илүү чухал болж, уламжлалт намуудыг сул дорой байдалд оруулж, улс төрийн тайзыг жижигрүүлж  зах зээлийг харагдахгүй байдал бус харагдах байдлыг илүүд үзэх улс төрийн кластерууд бий болж, богино хугацааны сэтгэлгээг илүүд үздэг болоод байна.

Төрийн давамгайлах байдал /патернализм/нэмэгдэж байна.  Өнөөдөр эдийн засаг нь хорь гаруй жилийн өмнөхөөс илүү татаас болон төрийн оролцооноос хамааралтайгаар зохицуулагддаг болж байна.  Улс төрд олон нийтийн ашиг сонирхол болон анхаарал нь олон нийтийн санал дээр тулгуурласан олонхийн нэр барьсан цөөнхийн эрх ашиг гэж үзэж байна. Аливаа зүйлүүд жинхэнэ нэрээрээ байхаа больж худал хуурмаг, хоосон цензурууд нэмэгдсээр байна.

Гэсэн хэдий ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд Чех улсад хамгийн амжилттай үе болжээ. Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж БНЧУ-ын хүвьд эдийн засгийн ач холбогдолгүй байсан гэдгийг монгол уншигч эндээс анзаарах байх. Өөрчлөлт хийх нь бидний гэрийн даалгавар бөгөөд  хөгжил цэцэглэлтийн жор бол гадаадаас санхүүгийн тусламж авахын оронд гадаад худалдаан дээрээ анхаарч түүнийг либералчлах явдал гэдгийг бид мэдэж байсан.

Вацлав Клаус,  хааяа арын толиндоо харахгүйгээр машин жолоодох боломжгүй юм гэдэг аятайхан зүйрлэлийг ашигладаг. Тиймээс ч түүний энэ ном монголчууд өөрсдөө өнгөрсөн 30 жилийнхээ ололт, дутагдалд дүгнэлт хийхэд дэм болно гэдэгт би итгэлтэй байна.  Тус номыг монгол  хэл дээр хэвлүүлэх боломжийг бүрдүүлсэн Непко хэвлэлийн газар, Алтантариа компани болон хатагтай Жамбалдоржийн Сайханзаяа нарт талархал илэрхийлье. Төмөр хөшиг унасны дараа ч БНЧУ болон Монгол улсын хоорондын харилцаа ойрхон хэвээр үлдсэнийг Европын улсууд дотроос хамгийн олон монголчууд чех улсад амьдарч байгаа байдал харуулж байгаад элчин сайдын хувиар би их баяртай байдаг юм. Тиймээс ч энэхүү номыг Монголд байгаа болон манай оронд амьдарч байгаа монголчуудын унших дуртай номын нэг болоосой хэмээн хүсэж байна.

Вацлав Клаусын монгол хэлээр хэвлэгдсэн  номын хавтас

Вацлав Клаусын монгол хэлээр хэвлэгдсэн  номын хавтас