
Дэд сайд Смолекийн Монгол Улс дахь айлчлал
29.10.2019 / 04:05 | Aktualizováno: 26.03.2021 / 07:58
2019 оны 10 сарын 23-24-ний өдрүүдэд БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Хууль эрхзүй, консулын секц хариуцсан дэд сайд хууль зүйн ухааны доктор Мартин Смолек тус яамны визийн газрын дарга магистр Давид Новыйгийн хамт чех-монголын виз, консулын зөвлөлдөх 3-р дугаар уулзалтанд оролцохоор Монгол улсад айлчилсан юм.
Дэд сайд Смолек Монгол улсаын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, төрийн нарийн бичгийн дарга Дамдинсүрэнгийн Даваасүрэн, Консулын газрын захирал Лханжавын Мөнхтүшиг болон Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдах ажилтнууд, нутаг дэвсгэр хариуцсан төлөөллүүдтэй тус тус уулзаж ярилцсан юм.
Уулзалтын сэдвүүд нь тогтмол харилцан солилцож байдаг визийн статистикаас гадна виз болон консулын чиглэлээр чех монголын хууль эрхзүйд орж буй өөрчлөлт, шинэчлэл түүнчлэн VFS Global төвөөр дамжуулан богино хугацааны виз олгох тал дээрх хамтын ажиллагааг дүгнэх саяхнаас хэрэгжиж эхэлсэн ажлын картыг үндэслэн олгодог удаан хугацаагаар оршин суух эрхийн өргөдлийг хүлээн авч боловсруулахад зориулагдсан мэргэшсэн ажилтан авах хөтөлбөрийн туршлагыг хуваалцах зэрэг явдал байлаа. Мөн түүнчлэн гарын үсэг зурагдаад удаагүй байгаа нийгмийн, аюулгүй байдлын, соёлын болон боловсролын салбаруудын хоёр талын 5 хэлэлцээрийн алхмуудыг үнэлж, хоёр талын визийн болон консулын практикийг цаашид хэрхэн чанаржуулах тал дээр хийх алхмуудын талаар авч хэлэлцсэн юм.
Эдгээр чехийн төлөөлөгчдийн ажлын айлчлалын хөтөлбөрийн нэг хэсэг нь VFS Global визийн төвөөр болон виз, консулын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан хэд дахин өргөжүүлж засвар хийсэн чехийн элчин сайдын яамны байранд зочилсон явдал байлаа.
Гадаад хэргийн яамны дэд сайд М. Смолек айлчлалынхаа төгсгөлд элчин сайдын яамны байранд Чехословак Улс Тусгаар тогтносны баярын мөн Хилэн хувьсалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хоёр зуу гаруй зочид, түүний дунд Монгол Улсын Гадаад харилцааны, Эрүүл мэндийн сайд нарын биечлэн ирсэн хүлээн авалтыг нээсэн юм.