монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол улс дахь тахийн тоо толгойг нэмэгдүүлсээр байна

Өнгөрсөн жилийн нэгэн адилаар 2012 оны 7 дугаар сард БНЧУ-аас Монгол улс руу 4 тахийг Монголын найз нөхөддөө онцгой бэлэг болгон авчирсан үйл ажиллагаа амжилттай явагдаж өнгөрлөө.Энэхүү хэцүүхэн ажлыг гүйцэтгэхэд чехийн хөгжлийн хамтын ажиллагаанд зориулагдсан хөрөнгөнөөс хамтарсан санхүүжилт хийгдсэн юм.

2012 оны 7 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудалд БНЧУ-ын цэргийн тусгай онгоц 4 тахийг хөлгийнхөө бүхээгт тээвэрлэн газардсан билээ. 2012 оны 7 сарын 18-ны өдрийн үүрээр Анежка, Спела, Грета, Ксара гэсэн 4 гүү Монголын тусгай хамгаалалттай говийн Б бүсийн нутагт тээвэрлэлтийн хайрцганд өнгөрөөсөн 38 цагийн дараа эрүүл саруул гүйлдэн гарсан юм. Тээвэрлэлтийн явцад  цаг гаруй хугацаанд зассан ачааны машины эвдрэл ч биднийг тойроогүй.

Өнгөрсөн жилийн болон энэ жилийн тахийн тээвэрлэлтийг Прага хотын амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй „Ховордсон амьтдыг хамгаалах-Тахийн сүргийг эргүүлэн нутагшуулдаг Говийн дархан цаазат Б бүсийн  хамгаалалтын орчинг сайжруулах“ хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд чехийн засгийн газрын хөрөнгөөр хамтран санхүүжүүлж байгаа юм. Чехийн хэрэгжүүлэгчийн түншээр Монгол дахь Олон улсын тахь групп ажиллаж байна.

БНЧУ-д тахийн түүх нь 1921 он буюу Нетлук хотын морин сургалтын газарт анх авчирч 1932 онд Прагийн амьтны хүрээлэнд аваачсанаар эхэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа прагийн амьтны хүрээлэн Мюнхен хоттой цуг тэжээвэр сүрэг амьд үлдсэн ганц хүрээлэн болсон бөгөөд Прага хот нь тахь тэжээдгээрээ тасралтгүй ажиллаж үлдсэн түүхтэй. 1959 онд Прагийн амьтны хүрээлэнгээс тахийг авран хамгаалах тухай олон улсын анхны хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд тахийн олон улсын гарал үүслийн номыг удирдан хөтлөхөөр томилогдсон байна. Монгол улсад Прагийн амьтны хүрээлэнгээс хэд хэдэн тахь нутагшиж байгаа бөгөөд 1998 онд 2 гүү, нэг азарга, 2008 онд 1 гүү Хустай нуруунд, 2011 онд 3 гүү, нэг азарга Хомын талд, 2012 онд 4 гүү Тахийн талд (Говийн Б бүс) тус тус нутагшуулсан байна. Энэхүү дэлхийд ховордсон амьтны хувьд БНЧУ-ын бахархдаг зүйл нь Монгол болон Хятад улсад байгаль дээр чөлөөтэй амьдарч байгаа тахиуд нь зөвхөн ганцхан Прагаас гаралтай өвөг дээдэстэй явдал билээ.

Galleries


transportkone